Чойном Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны 2-р сарын 10-ны өдөр эцэг Рэнчиний 31-ний, эх Рэгзэнгийн 26-ны жил дээр төржээ. Эцэг эхээсээ тэрбээр Чойномусурияа нэрийг өргөмжлөн авсан хэдийч хожим 1951 онд товчлон Чойном гэж хэлж бичих болсноор олны дунд Чойном нэрээрээ алдаршсан болно.
Р.Чойном бага сургуулийн 4-р ангийг онц дүнтэй төгссөн боловч дунд сургуулийн 6-р ангид суралцаж байгаад өвчний улмаас цаашид суралцаж чадаагүй байна. Түүний олж авсан боловсрол мэдлэгийн түвшин энэ ажгуу.Гэвч тэрээр өөрийн хичээл зүтгэл, авъяас билгийнхээ хүч чадлаар зохих хэмжээний боловсрол мэдлэг эзэмшиж, орос, казак, монголоор бичсэн ямар ч ном зохиолыг уншиж судалж, казак монгол бичгээр шүлэг туурвилаа бичдэг, зураг зурж, баримал сийлбэр бүтээдэг, хөгжмийг нотоор тоглож, түүнийг сурах зөвлөмж бичиж, зарим шүлэг зохиолд ая зохиож явсан нэгэн бээр билээ.
Халиунаас тасарсан үрийн хүвьд
Хайрт охин чамаасаа би
Хүн тѳрлѳхтний нэрийн ѳмнѳѳс
Хүсэх зүйл нэг байна, сонсоно
уу?
Яаж
ч чи гоёж гангаллаа гэсэн
Яс угсаагаа далдартал
гоёод хэрэггүй
Ямар ч ном, олон хэл
сурлаа гэвч
Яруу сайхан монгол хэлээ
мартаж болохгүй.
Эх хэлээр аав чинь
Эхнийхээ
шүлгийг хэлхсэн юм.
Энэ хэлээр аав чинь
Эцсийнхээ шүлгийг хэлхэх
болно.
Азийн цээжин дээр
монгол гэдэг
Аугаа нэрийг сэлмээрээ сийлсэн
Тал шиг сэтгэлтэй, уул шиг
хүмүүс
Тасархай нь гэдгээ мартаж
болохгүй
Амаржих газрын хаалганы
завсраар
Амрыг нь асууж ээжийг чинь
уяраасан
Анхны бүүвэйг манцуй дээр чинь
Аялан дуулсан энэ хэлийг чи
Гарцаагүй сайн сурах ёстой
Гажиг бүхэнтэй нь тэмцэх
ёстой.
No comments:
Post a Comment