Жазз гэж юу вэ ?



 Жазз хөгжмийн тухай


Жазз хэмээх хөгжим нь 1895 оны хавьцаа Шинэ Орлеан хотод үүсжээ. Ийн үүсэхдээ рэгтайм, цэргийн жагсаалын хөгжим, блюзийн элементүүдийг хослуулсан байна. Мөн импровизац (тухайн агшинд зохион тоглох) өргөн хэрэглэж байсан нь жаззын түрүү үеийн хөгжмийн хэв маягуудаас ялгарах гол онцлог нь болжээ. Импровизацийг голдуу нэгээс олон хөгжимчин нэгэн зэрэг хийдэг байв. Ингэснээрээ жазз хөгжим нь хөгжмийн зохиолч зохиолоо цаасан дээр буулгаж, хөгжимчид түүнийг нь яс баримтлан тоглохыг хичээдэг байсан өрнийн хөгжмийн уламжлалыг эвджээ. Жазз бүтээлд ямар нэг дуу эхлэлийн цэг буюу хөгжимчдийн импровизац хийх үндсэн аялгуу болдог. Дуу нь ардын богино дуу, нэг бол өөрсдийн зохиогоогүй блюз аялгуу байх ба бүтээлээ тоглоод дуусахад нь эхний аятайгаа үл ялиг л төстэй, шинэ аялгуу зохиогдсон байдаг байв. Эдгээр сод авьяаст хөгжимчдийн олонх нь нот уншихдаа сайн биш, зарим нь бүр нот ч мэддэггүй байв. Гэсэн ч тэдний хөгжим үзэгчдийг догдлуулж, зохиосон гайхалтай аялгуу нь тэдний хөгжим цаг үеийнхээ хөгжмөөс өрх тусгаарлан гарсан содон, эрс шинэлэг үйл явдлын баяр бахдал, адал явдалт шинжийг агуулж байлаа. Анхны жазз хөгжмийг Шинэ Орлеанд африк-америкчууд, креолчууд тоглосон байна. Корнет бүрээ үлээгч Бадди Болденийг анхны, жинхэнэ жазз хөгжимчин гэж үздэг юм. Жаззын эхэн үеийн өөр бусад хөгжимчид нь Фрэдди Кэппард, Банк Жонсон, Кларенс Уильямс нар байлаа. Хэдий дээрх хөгжимчдийг өмнөх, одоо аль ч үеийнхэн сайн мэддэггүй ч тэдний санаа өнөөг хүртэл улам баяжин хөгжсөөр байна. Тэдний олонх нь хөгжмөөрөө мөнгө олдоггүй байсан бөгөөд амьдрахын эрхэнд зарц хийж байжээ. 
Шинэ Орлеаний жазз хөгжимчдийн хоёр дахь давлагаа нь Жо “Кинг” ОливерКид ОриЖелли Ролл Мортон нарын хүмүүс байлаа. Тэд бяцхан хамтлагууд байгуулан өмнөх үеийнхний хөгжмийг уламжлан авч илүү нарийн, өргөн далайцтай хөгжим бүтээсний дээр нийтэд ч нэлээд танигдаж чаджээ. Энэ үеийн жаззыг “Халуухан Жазз” хэмээн нэрлэсэн нь дээрх хамтлагуудын хурдан гавшгай тоглолт, олон хөгжимчдийн нэгэн зэрэг хийх гайхалтай импровизацаас болжээ. Луи Армстронг нэртэй залуухан гоц авьяаст, корнет бүрээчинг Шинэ Орлеаний Кинг Оливер олж илрүүлсэн байна. Армстронг удалгүй цаг үеийнхээ шилдэг жазз хөгжимчин төдийгүй дэлхийд нэр нь түгсэн томоохон оддын нэг болсон юм. Армстронг болоод бусад жазз хөгжимчдийн нөлөө нийтийн болон сонгодог хөгжмийн замналыг өөрчилснөөр 20-р зуунд африк-америк хөгжмийн хэв маяг ноёрхсон билээ.  

Unknown

Өдөрт нэг мэдээлэл оруулна сонирхолтой хэрэгтэй гэх мэтчлэн олон олон мэдээлэл оруулаж байх болно.

Танд санал болгох:

No comments:

Post a Comment